Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026 оны арван нэгдүгээр сарын 1
Бид юу хадгалдаг вэ
Таны оруулсан төрсөн огноо, төрсөн цаг (эсвэл амьтны цаг), төрсөн газар, хосын зохицолд ханийн тань ижил мэдээлэл. Эдгээрээс тооцоолсон гарагуудын байрлал, Таны бичсэн асуулт, бичигдсэн тайлал.
Төлбөрийн төлөв (төлсөн эсэх, дүн, огноо). Банкны карт, дансны мэдээлэл QPay болон банк дээр үлдэх бөгөөд бидэнд ирдэггүй.
Төлбөрийн хуудсанд Та хүсвэл оруулсан утасны дугаар.
Зурхай бэлэглэхдээ Та хүсвэл бичсэн нэр, мэндчилгээ. Тэнгэрийн зураг дээр бичүүлэхээр оруулсан нэр, мөр.
Хүүхдийн зурхайд эцэг эх, асран хамгаалагч нь оруулсан хүүхдийн төрсөн огноо, цаг, газар. Үүнийг зөвхөн тухайн зурхайг тооцоолж, тайлахад ашиглана.
Нэр нь үл мэдэгдэх хөтчийн таних күүки, хуудас үзсэн үйлдэл, сурталчилгааны эх сурвалж (utm, fbclid).
Юунд ашигладаг вэ
Зурхайг тооцоолж, тайллыг бичиж Танд харуулах, төлбөрийг баталгаажуулахад.
Тайлал бичүүлэхээр Google компанийн Gemini хиймэл оюун ухааны үйлчилгээ рүү (АНУ) Таны асуулт болон тооцоолсон гарагуудын байрлал, Таны жилийн нэрийг илгээнэ. Төрсөн огноо, цаг, газрыг тань өөрийг нь Google руу илгээхгүй. Зурхайгаа гаргаснаар Та энэ дамжуулалтыг зөвшөөрч байна.
Утасны дугаарыг төлбөр 5 минутад дуусаагүй үед тухайн төлбөрийн холбоосыг нэг удаа SMS-ээр илгээхэд ашиглана. Тайлалдаа багтсан асуултаа ашиглаагүй бол төлснөөс 1 цагийн дараа нэг удаа сануулга илгээнэ. Та зөвшөөрсөн бол сард нэг удаа гарагийн мэдээ илгээнэ; /sms хуудсанд хүссэн үедээ татгалзана. SMS-ийг sendsms.mn үйлчилгээгээр илгээнэ.
Meta Pixel болон Conversions API ашиглан Facebook, Instagram сурталчилгааны үр дүнг хэмжинэ. Төлбөр хийх үед хөтчийн мэдээлэл, IP хаягийг Meta руу илгээж болно. Төрсөн мэдээллийг тань Meta руу хэзээ ч илгээхгүй.
Хадгалах хугацаа
Тайлал болон захиалгын мэдээллийг Та дахин нээх боломжтой байхаар 2 жил хадгална. Түүнээс өмнө устгуулахыг хүсвэл доорх «Мэдээллээ устгуулах» хуудсыг үзнэ үү.
Эх сурвалж
Газрын нэр, байршлын мэдээлэл: GeoNames (geonames.org), Creative Commons Attribution 4.0 лицензээр.
Тэнгэрийн зургийн одод, одны ордын шугам: d3-celestial, Copyright (c) 2015 Olaf Frohn, BSD-3-Clause лицензээр.
Холбоо барих: YOUR-EMAIL-HERE